2010-01-18

Android & iPhone

Сүүлийн үед Android, iPhone дээр ганц нэг програм хийж үзлээ.
Ер нь болмоор санагдлаа.

Бага зэрэг харьцуулаад үзэхэд. Android нь бүх үйлдлийн систем дээр хөгжүүлэлтийг нь хийдэг. Харин iPhone ийн хөгжүүлэлтийг зөвхөн mac дээр гэж шаарддаг нь жаахан тийм санагдсан. /Миний notebook mac биш болхоор/. Android-ын Application ийг Java дээр бичнэ. iPhone ийг Objective C бичнэ. Харьцуулаад байвал нэлээд юм болох байх. ...

Android ийн хөгжүүлэлтийн орчиныг үүсгэж аваад хэсэг үзсэн. Өөрийн notebook дээрээ Ubuntu + Sun Java + Eclipse 3.5 +Android plugin суулгаж байгаад үзэж тарсан. Эхлээд нэлээд мунгинаж учирыг нь олохгүй баахан гацсан шүү. Intent, Activity, XML гээд нэлээд будилсаны эцэст арай гэж учирыг нь олж зураг эвлүүлдэг програмаа хийж дуусгав. Мэдээж Галаа ах болон USI ийн залуусын дэмжлэх их хэрэг болсон.

Үүний дараагаар завгүй ажил ихтэй гэж нэлээд хойшлуулагдаж байсан iPhone дээр application хийх даалгавар орж ирсэн учираас Яаралтай Object C, хэл iPhone дээр програм бичих зааварууд ухаж эхэлсэн. Өөрийн notebook дээрээ суулгаад хийж болохгүй нь их төвөгтэй байв. Нэлээд хугацаанд ноцолдсоны эцэст Мэдээ.МН сайтаас мэдээлэл татдаг програм хийж дуусав.

Мэдээ үзэх хэсэг нь.

Хийх ч яахав хийгээд дуусгачихлаа. Тэгсэн нэг том асуудал нь програмыг маань хэрэглэх хүмүүс нь монголд байдаг хэрнээ програмыг ашиглахад хүндрэлтэй. Манай Монгол улс AppStore оос юм татаж авах боломж бүхий улсын жагсаалтанд орж чадаагүй болхоор жаахан тийм. Ядаж Android Market шиг. Үнэгүй программудыг татах эрхийг нь өгчихгүй юм байхдаа AppStore-ийн нөхдүүл.

3 comments:

Анхаа said...

Өчигдөрөөс хойш нэлээд олон аргаар ipod руу push Хийх гэж үзлээ. Хууль бус аргаар болгох гэж нэлээд үзээд сүүлдээ болив. Их эрсдэлтэй юм байна. Гацах унтраах гээд нэлээд их асуудал гарсан учираас өөр аргаар хайхаар шийдээд. Нэг арга олов.
http://www.theappledaily.com/2008/08/04/create-free-itunes-account-without-credit-card/

Энэ их зүгээр арга байна. Онцлог нь үнэтэй программ татах эрх байхгүй. Зөвхөн үнэгүй программуудыг appStore оос татаж авах юм байна.
Утасаа янз бүр болгож байсанаас энэ арга нь их зүгээр санагдав. Удахгүй орчуулаад бичлэг болгож оруулана аа.

Anonymous said...

Сайн уу. iPhone ийхээ хөгжүүлэлтийг хийхдээ MAC ашигласан гэсэн PC дээр хэрхэн суулгах талаар зөвлөгөө өгөөч?. Нэтээс ухаж байхад dual boot хийгээд суулгах заавар байна тээд энэ нь бас нэлээд эрсдэлтэй бололтой

Анхаа said...

iPhone-ийн хөгжүүлэлт нь зөвхөн мак ашиглах шаардлагатай байдаг нь хүндрэлтэй байдаг. Mac-ийн OS ийг PC дээр суулгах нь албан ёсны зүйл байхгүй. Hacking ийн аргаар суулгаж болдог юм байлээ. Их хэцүү суудаг заавар нь Net-ээс хайвал материал нь олдоц ихтэй боловч яг өөрийн PC-д тохирох эсэхийг сайн шалгахгүй бол үр дүн гарахгүй юм билээ.