2011-08-31

Вэбээ SEO той хэрхэн холбох вэ?

Асар Хурдацтай хөгжилийн
хойноос нь гэлдэрсээр л ...

Сүүлийн үед завгүй.... за за угаасаа улиг болцон шалтаг дөө. кк.

Сонирхож судалсан хэдэн зүйлүүд байна аа. Ерөнхий тойм уншаад өөрийнхөөрөө тайлбарлаж бичив. Цөөн хэдэн удаа туршисан боловч үр дүн гайгүй гарсан гэж бодож байгаа. Буруу зөрүү зүйл байвал хэлээрэй. Гялс засаад тавий.

SEO
Би өмнө нь энийг их буруу ойлгож байсан зарим хүмүүст сонин тайлбарлаж байсан бол уучлаарай. Вэбээ бичихдээ хэдэн стандарт тагуудыг ашиглаад болоо гэж бодож байсан биш юм байлээ.
Энэ нь автомат хайлтын системүүдэд вэбийнхээ контентийг зөв ойлгуулахад зориулагдаж гарсан аргууд юм. Хийсэн вэбийн мэдээлэл чинь нууц л биш бол хайлтын системд өртүүлэж хүмүүст хүргэх нь чухал. Үүний тулд вэб дээрээ доорхи хэдэн зарчимын тохируулга хийх хэрэгтэй.
  1. robots.txt энэ файл дээр ихэнхдээ вэбийн аль хэсгийг нуух вэ гэдэгээ бичнэ. Жишээ нь админ хэсэгрүү хайлтын robot уудыг хандуулмааргүй бол доорхи байдалаар.
    User-agent: *
    Disallow: /admin/
    Disallow: /admin.php/
  2. sitemap.xml энэ нь вэб дотор чинь юу юу байгаан гэдэгээ тодорхой xml форматаар бичээд тавчихсан байхад хэрэгтэй. Цөөхөөн хуудастай танилцуулга вэбүүдийн хувьд бол энэ автомат түүлээр  http://www.xml-sitemaps.com/ файлаа үүсгээд тавьчих. 
  3. Meta TAGS энийг ихэнх нь мэдэх байх. SEO д зориулсан цөөхөн таг байдаг.
    Доорх хэдэн таг. Оновчтой бичсэн эсэхээ шалгах багаж бас нэлээд байгаа.
    <title>META Tags Tips - Metadata Elements</title>
    <meta name="keywords" content="tech, ankhaatk, blog, SEO, ">
    <meta name="description" content="" />
  4. Цааш нь http://www.google.com/support/webmasters/ эндээс илүү их мэдээлэл олж чадна.
Schema.org
Энэхүү стандарт ийг хайлтын системийн томчууд нийлэж гаргаж байгаан байх. Удахгүй хэрэгжээх элхэх байх. Энэ нь шинэ attribute ууд ашиглаад вэбийн агуулагын бүтэцийг оновчтой тодорхойлох зорилготой. Дээрх сайтаас дэлгэрэнгүй уншаад үзээрэй.
Жишээ:
<div itemscope itemtype="http://schema.org/Article">
<span itemprop="name">Вэбээ SEO той хэрхэн холбох вэ?</span>
by <span itemprop="author">Анхаа</span>
This article has been tweeted 1203 times and contains 78 user comments.
<meta itemprop="interactionCount" content="UserTweets:1203"/>
<meta itemprop="interactionCount" content="UserComments:78"/>
</div>

Хялбархан тодорхойлох аргыг http://www.google.com/webmasters/+1/button/ эндээс бас авч болно. Дунд хэсэгт байгаа Customize +Snippet хэсэгийг сонирхоорой.

Open GRAPH
Таний хийсэн сайтын хаягийг G+ дээр share хийх. Facebook дээр оруулах үед гарч байгаа мэдээлэлийг анзаарсан уу. Тэр мэдээлэл нь дээрх протоколыг дэмжсэнээр та өөрийн хүссэн текст ээ гаргах боломжтой болно. Энэ протоколыг дэмжихгүй бол доорх утгуудыг автоматаар хайж олно. Энэ үед заримдаа буруу зураг текст гарчидаг.
Харин энэ протоколын дагуу вэб сайтынхаа  толгой хэсэгт тохирох бүтэцийг meta тагуудыг ашиглан тохируулаж өгсөнөөр Google+, GoogleBuzzFacebook, Twitter зэрэг томоохон системүүдтэй тун эвтэйхэн нийлэх боломжтой.

<html xmlns:og="http://ogp.me/ns#">
<head>
....
<!-- for OPEN Graph -->
<meta property="og:title" content="Вэбээ SEO той хэрхэн холбох вэ?" />
<meta property="og:description" content="Вэбээ SEO той хэрхэн холбох вэ гэдэг талаар товчхон бичив" />
<meta property="og:site_name" content="http://tech-ankhaatk.blogspot.com" />
<meta property="og:type" content="blog" />
<meta property="og:url" content="http://tech-ankhaatk.blogspot.com/2011/08/seo.html" />
<meta property="og:image" content="http://tech-ankhaatk.blogspot.com/images/SEO.jpg" />
<!-- for OPEN Graph END -->
....
</head>
....
</html>
гээд товчхон үүсгээд тавьчихсан байхад болно. Тун энгийн. Аа бас html дээр xmlns:og="http://ogp.me/ns#" энэ байхгүй байхад асуудалгүй ажиллаад л байсан. кк. Гэхдээ боломжтой бол байлгаж байсан дээр байх шүү. Зөв хийсэн эсэх ээ
http://ogp.spypixel.com/Pogo/checker/
сайтын тусламжтайгаар шалгаарай. алдаануудыг чинь сайхан хэлээд өгнө.

Яг стандартыг барьж хийсэн хуудас энэ байна. Share хийгээд үзээрэй. :)
http://novasoft.mn/hr