2006-04-20

Hibernate & Middlegen

Hibernate ийг ашиглах нь маш олон давуу талуудтай. Үндсэн зорилго нь программ дах өгөгдөлийн сантай ажиллаж байгаа хэсгийг бүрэн хялбарчилах нэгэн шийдэл болж чадсан юм. Яаж хялбарчилсан бэ гэвэл. Энгийн нэг жава обекът руу хандаж бүр үйлдэлүүдээ хийгээд л болоо үлдсэн нэмэх,хадгалах, устгах үйлдэлүүдийг бүгдийг нь hibernateийн нэг функцийг дуудаад хийчихэнэ.


Ажиллагааны үндсэн зарчим нь Hibernate ийн үндсэн хэсгийн оролт нь болох xml, болон өгөгдөлийн санд байгаа table уудыг төлөөлсөн жавагийн энгийн нэг обекът классууд байна. Эдгээрийг эхнээс нь ширхэгчилэн бичиж болно. Эсвэл автоматаар үүсгэдэг Middlegen багаж ашиглан хийж болно.

Энэхүү багж нь маш хялбараах гүйцэтгэнэ.
1. Өгөгдөлийн сангаа үүсгэнэ. Ямар нэг үүсгэдэг багажаар
2. Өгөгдөлийн сангийн бүтэцрүү ханддаг болгож Middlegen ийг тохируулана.
3. Middlegen ийг Ant аар ажиллуулана үүний дараа гарч ирсэн дэлгэцийг ашиглан table болон багануудын нэрийг нь солиж болно.


4. Generate товчийг дараж өөрийн өгөгдөлийн санд харгалзах хэрэгцээт бүх класс файл болон xml файлууд үүсэнэ.

5. Үүссэн XML файлаас hibernate ийн GenerateClass гэсэн классыг ашиглах харгалзах класс файлуудыг нь үүсгэнэ.

6. Үүссэн файлуудыг шалгахдаа Hibernate Console программ ашиглан Класс файл, XML файлуудаа зааж өгөөд HSQL query бичиж ажиллуулаж шалгаж үзнэ.