2010-01-19

App store үнэгүй програм татах

Програмаа өөр монголд байгаа хүний iPhone дээр суулгах янз бүрийн аргуудыг судлаж үзэв. Нэлээд олон арга байдаг юм байна. Хайж байхад таарсан аргуудын ихэнх нь хүчээр суулгах аргууд байдаг бөгөөд энэ нь маш их эрсдэлтэй. Ганц нэгийг нь туршиж үзхэд удаан болоод гацаж эхэлсэн учираас орхив.
Хүчээр суулгах аргууд. iphone Jailbreak гэдэг юм байна.
Сүүлд нь ганц нэгийг туршиж үзсэний дараа аргаа өөрчилөж Appstore оос яаж үнэгүй програмуудыг нь татах вэ?. гэж хайгаад үзсэн чинь харин их эвтэйхэн арга олсон шүү.

Бидэнд хэрэгтэй зүйл бол.
  • Интернэт
  • iTunes
  • iPhone байх хэрэгтэй. USB залгууртайгаа хамт.
1. iTunes ээ асаана.
2. Баруу хэсэгт байгаа Store -> iTunes Store хэсэрүү орно.
3. Аль улсынх вэ гэж асууна. Америкийнхаа гэж сонгоорой. ;) /Манайх энэ ангилалд хэзээ орох юм бол до./

4. Зураг дээр дугуйлсан шиг үнэгүй программ дээр дарж ороорой.
5. Үнэгүй программын татаж авая гэж дарах үед Apple Account гэсэн цонх гарч ирнэ.
6.Шинийг эрх үүсгэх /Create New Account/ гэж сонгоорой. Өмнө ямар нэг эрх үүсгэсэн байгаа бол тэрийгээ засах боломжгүй юм шиг байгаан. Энэ талаар дараа тухтай судлана аа. Одоохондоо шинээр үүсгэчих.
7. Continue дээр дарна.
8. Accept the License Agreement ийн check хийгээд. Continue дээр дарна.

9. Гарах цонхон дээр өөрийн Email ID, Нууц үг, Нууц асуулт төрсөн өдөр зэрэг мэдээлэлээ оруулаад. Continue дарна.

10. Төлбөр төлөх хэсэг байгаа. Энэ нь алхамуудыг эхнээс нь зөв хийсэн бол Дараах сонголт гарч ирнэ.
Мөн бусад хаяг мэдээлэлийг нь зохиогоод оруулчих. Гэхдээ Бүсийн код эд нарын нь зөв сонгоорой. Бүр болохгүй бол доорх мэдээлэлийг оруулаарай. City: New York, State: NY, Zip: 10012, Phone: 212 226-3127.

11. Майл хаягаа шалгах үед iTunes Store Account Verification гэсэн майл itunes ээс ирнэ. Энэ дотор орж Баталгаажуулах холбоос дээр дарж таний шинэ эрх баталгаажина.

12. Баталгаажуулах холбоос нээгдсэний дараа iTunes дээр дараах цонх гарч ирнэ.

Баяр хүргий та itunes рүү хандах эрхтэй боллоо. Энэ эрхээрээ үнэтэй программ татах авах боломжгүй. Үнэгүй програмуудыг нь татаж авч болно.
Болохгүй буруу зөрүү зүйл байвал
comment үлдээгээрэй.

2 comments:

Ra!LneT Blog said...

Hey chamd neesen id baival ogooch
bi ene argaar neeh gesen bolovch none gesen songolt baihgui boljee itunes 10.4 huvilbar deer tuslaach

Анхаа said...

Өө болхоо байчиж уу.
Наадуул чинь тэгүүл хаачиж дээ. Өөрийн хувийн хаягаараа үүсгэсэн болхоор өгөх боломжгүй ээ. Sorry...