2012-07-06

Android

Хуучны хобби

Хэсэг хугацаанд хувийн хоббигоор андройдыг жаал нухав. Java хэл дээр бичихгүй нэлээд удаж. Энэ хооронд дан python дээр бичиж байгаад гэнэт бичсэнийг хэлэх үү цэг таслал, хаалт, их хаалт, хувьсагчийн төрөл гээд маш их төвөгтэй санагдсаныг хэлэх хэрэгтэй. Python бол үнэхээр хялбар бичиглэлтэй юм байна. Бас дээр нь Ажиллуулаж турших, Eclipse + ADT + Emulator  маш их санах ой (2gb) хэрэглэж нэлээн нерв хөдлөгсөнийг эс тооцвол маш их дэвшил гарсаныг хэлэх хэрэгтэй. Гэхдээ дор хаяж 4gb ram тай байхгүй бол горьгүй юм байлээ. Өмнөх андройд программ хийж байсан үетэй харьцуулан анзаарсан зүйлүүдээ бичив.
Өмнөх програмыг хийхэд андройдын хувилбар тэр үед 1.6 байсан. Одоо 4.1 гээд гарч байх шиг байна.
Гол надад таалагдсан зүйл нь ADT энэ нь програмынхаа дэлгэцийг тун хялбархан өрөөд тавьчихдаг болсон байна. Өмнө нь энийг шууд XML дээр нь бичдэг байсан юм. Өрж тавих хэсэг нь ачаалал ихтэй бас алдаа ч нэлээд байсан. Одоо Emulator байхгүйгээр 300mb орчим memory хэрэглэж байна.

Дараагийн нэг зүйл нь өмнөх програмаа ажилуулаж үзэхэд асуудалгүй ажиллаж байгаа нь таалагдав. Уул нь тэр зураг яг дүүрээд таардаг байсын. Юм хөгжинө өө гэж :)

Яг дагнаж android дээр юм хийе гэж бодож байгаа бол ямар нэг Android утастай болсон нь хамаагүй цаг хэмнэх юм байлээ.