2009-07-11

Eclipse инсталл хийх

Eclipse нь олон хэл дээр программ хөгжүүлхэд зориулан гаргасан хүчирхэг хөгжүүлэлтийн орчин юм. Eclipse ийг Plugin? уудаар өргөтгөн шинэ шинэ нэмэлт багажуудыг тохируулан ашиглаж болдог. Eclipse ийн Classic хувилбар нь Java дээр хөгжүүлэлт хийхээр тохируулагдан бэлтгэгдсэн байдаг боловч бусад C , C++ , Python зэрэг хэлүүд дээр бичих боломжтой хувилбаруудыг татаж авах боложтой.

Албан ёсны веб хаяг : http://eclipse.org
Сүүлийн хувилбар : Eclipse Ganymede 3.4
Санал болгож байгаа хувилбар : Eclipse Ganymede 3.4 Classic
Татаж авах хаяг : http://www.eclipse.org/downloads/

Системд тавигдах шаардлага:
Sun Java 1.5 аас дээш хувилбар байвал тохиромжтой JRE + JDK хувилбар нь байх хэрэгтэй.
Ажиллах доод үзүүлэлт
Тийм их зүйл шаардахгүй боловч хэвийн ажиллахын тулд доорхи шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Чадаагүй бол маш удаан ажиллана.
  • Ram 1024mb байвал тохиромжтой. 512 mb дээр ажиллана.
  • Hard дискэнд боломжийн зай байх хэрэгтэй 500mb аас дээш ч юм уу

Суулгах тохируулах
Eclipse ийг татаж авсаны дараа өөрийн тохиромжтой байрлалд задлаж байрлуулана. Ажиллуулахын өмнө Java тохируулагыг шалгах хэрэгтэй. java -version оор.
Анх ажиллуулах үед workspace зам асуух бөгөөд тохируулахдаа өөрийн тохиромжтой газар тохируулахаа мартуузай.



dn.usi.mn ээс авав.

No comments: