2007-02-07

TopCoder ийн тухай

Би өмнө нь энэ topcoder сайтын тухай бичиж байсан. Энэ удаа илүү дэлгэрэнгүй бичмээр санагдлаа. Энэ сайт нь программын энгийн бодлогын уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна өөр олон зүйлүүд байдагийг нь дурьдвал:

Программ хангамжийн загварчлалын уралдаан. Шагнал 700 - 2000$
Программын хөгжүүлэлт хийх уралдаан. Шагнал 500 - 1000$
Программын цогц систем хийх уралдаан. Шагнал 4000-30'000$
Программ шалгах уралдаан. Шагнал 700- 2000$
Дунд сургуулиудын програмчлалын бодлого бодох онлайн тэмцээн. Шагнал Ивээн тэтгэгчээс хамаарна.
Программчлалын марафон уралдаан. Тусгай алгоритим зохиох бодлогууд.

Дээрхи төрлийн бүх тэмцээнүүд нь 7 хоног болгон шинэ шинэ бодлого уралдаанууд зарлагдаж байдаг бөгөөд хэрвээ та бүртгүүлсэн бол таньд энэ талаар майл ирж байх болно.

Эдгээрээс хархад хамгийн өндөр шагналтай нь программын цогц систем хийх уралдаан юм. Үүний талаар өөрийн ойлгосоноо тайлбарлавал. Topcoder сайтаас зарласан программ хийх шаардлагаын хүсэлт нь жишээ нь Агуулахын барааны бүртгэлийн систем. Ашиглах технолог нь ASP.NET 1.1, SQL Server 2000. Гэх мэтээр байдаг бөгөөд 18 наснаас дээш Topcoder сайтанд бүртгүүсэн байх хэрэгтэй гэх мэт шаардлагууд байдаг байна.

Хэрвээ та завтай, хийж чадна гэсэн итгэлтэй бол үзээд алдхад алдах юм байхгүй гэж зөвлөмөөр байна. Мэдээж программ хангамжийн талаар болон Англи хэлний маш их мэдлэг шаардах нь ойлгомжтой.

No comments: