2007-01-16

OpenSource төслийн орчуулга

Сүүлийн үед нээлттэй эх төслүүд маш их эрч хүчээ авч байгаа билээ. Эдгээрийн хамгийн мундаг гэсэн хэд нь олон хэлүүд дээр орчуулагдаж байна. Программаа хийчихээд олон хэлээр гаргадаг болгох гэж нэлээд их цаг зарах нь ойлгомжтой. Би өөрөө 2 хэлтэй программ бичих гэж нэлээд их цаг зарцуулаж байсан удаатай.
Гэтэл энэ том асуудалыг сүрхий шийдсэн байх юм. GNU ийн GetText төсөл их боломжийн шийдсэн байна. Хэрвээ та өөрийн программаа олон хэл дээр гаргадаг болгохын хүсвэл зааварын дагуу программынхаа кодыг бага зэрэг засварлаад зааварын дагуу нь ажиллаад байхад таньд нэг .po эсвэл .pot файл үүсгэж авах юм байна. Үүний дараагаар poEdit, poTranslator зэрэт төслийн программуудын тусламжтайгаар дуртай хэлрүүгээ хөрвүүлэн хэлнийхээ санг нэмэж болох нь ээ.

Лавлагаа :
http://en.wikipedia.org/wiki/Gettext
http://www.poedit.org/
http://sourceforge.net/projects/potranslator/
http://sourceforge.net/projects/poedit/
http://www.poedit.org/
http://www.gnu.org/software/gettext/
http://gnuwin32.sourceforge.net/

2 comments:

Unknown said...

Наадхыг чинь үзэж байсан санагдана. Уникод дэмждэггүй бил үү?

Анхаа said...

Дэмжидэг болсон гээд бичсэн байсан. Саяхан тийм болсон юм шиг байлээ.