2011-09-08

Django 1.4 орчуулага


Төслийн орчуулагын сайт https://www.transifex.net/ маань шинэчилэгдээд гоё болсон байна. Төлбөр мөнгөтэй хувилбаруудтай ч болсон байна.
Энэ сайт дээр нэлээд олон OpenSource төслүүдийн орчуулага хийгддэг. Бас open биш төслүүдээ орчуулах боломжтой болсон байна. Гэхдээ энэ нь үнэтэй.

Өмнө нь хэсэг найзуудын тусламжтайгаар Django 1.3-ийн монгол орчуулагыг амжилттай хийж албан ёсны хувилбарт оруулаж чадсан. Харин одоо  Django 1.4 хувилбарын хөгжүүлэлт ид хийгдэж байгаа мөн шинэ орчуулах текстүүд нэлээд нэмэгдсэн байна.
Боломжооро орчуулагад оролцоорой.
https://www.transifex.net/projects/p/django/team/mn/ 

Өмнөх орчуулагын алдаануудын мөн хянах боломжтой.


2011-08-31

Вэбээ SEO той хэрхэн холбох вэ?

Асар Хурдацтай хөгжилийн
хойноос нь гэлдэрсээр л ...

Сүүлийн үед завгүй.... за за угаасаа улиг болцон шалтаг дөө. кк.

Сонирхож судалсан хэдэн зүйлүүд байна аа. Ерөнхий тойм уншаад өөрийнхөөрөө тайлбарлаж бичив. Цөөн хэдэн удаа туршисан боловч үр дүн гайгүй гарсан гэж бодож байгаа. Буруу зөрүү зүйл байвал хэлээрэй. Гялс засаад тавий.

SEO
Би өмнө нь энийг их буруу ойлгож байсан зарим хүмүүст сонин тайлбарлаж байсан бол уучлаарай. Вэбээ бичихдээ хэдэн стандарт тагуудыг ашиглаад болоо гэж бодож байсан биш юм байлээ.
Энэ нь автомат хайлтын системүүдэд вэбийнхээ контентийг зөв ойлгуулахад зориулагдаж гарсан аргууд юм. Хийсэн вэбийн мэдээлэл чинь нууц л биш бол хайлтын системд өртүүлэж хүмүүст хүргэх нь чухал. Үүний тулд вэб дээрээ доорхи хэдэн зарчимын тохируулга хийх хэрэгтэй.
  1. robots.txt энэ файл дээр ихэнхдээ вэбийн аль хэсгийг нуух вэ гэдэгээ бичнэ. Жишээ нь админ хэсэгрүү хайлтын robot уудыг хандуулмааргүй бол доорхи байдалаар.
    User-agent: *
    Disallow: /admin/
    Disallow: /admin.php/
  2. sitemap.xml энэ нь вэб дотор чинь юу юу байгаан гэдэгээ тодорхой xml форматаар бичээд тавчихсан байхад хэрэгтэй. Цөөхөөн хуудастай танилцуулга вэбүүдийн хувьд бол энэ автомат түүлээр  http://www.xml-sitemaps.com/ файлаа үүсгээд тавьчих. 
  3. Meta TAGS энийг ихэнх нь мэдэх байх. SEO д зориулсан цөөхөн таг байдаг.
    Доорх хэдэн таг. Оновчтой бичсэн эсэхээ шалгах багаж бас нэлээд байгаа.
    <title>META Tags Tips - Metadata Elements</title>
    <meta name="keywords" content="tech, ankhaatk, blog, SEO, ">
    <meta name="description" content="" />
  4. Цааш нь http://www.google.com/support/webmasters/ эндээс илүү их мэдээлэл олж чадна.
Schema.org
Энэхүү стандарт ийг хайлтын системийн томчууд нийлэж гаргаж байгаан байх. Удахгүй хэрэгжээх элхэх байх. Энэ нь шинэ attribute ууд ашиглаад вэбийн агуулагын бүтэцийг оновчтой тодорхойлох зорилготой. Дээрх сайтаас дэлгэрэнгүй уншаад үзээрэй.
Жишээ:
<div itemscope itemtype="http://schema.org/Article">
<span itemprop="name">Вэбээ SEO той хэрхэн холбох вэ?</span>
by <span itemprop="author">Анхаа</span>
This article has been tweeted 1203 times and contains 78 user comments.
<meta itemprop="interactionCount" content="UserTweets:1203"/>
<meta itemprop="interactionCount" content="UserComments:78"/>
</div>

Хялбархан тодорхойлох аргыг http://www.google.com/webmasters/+1/button/ эндээс бас авч болно. Дунд хэсэгт байгаа Customize +Snippet хэсэгийг сонирхоорой.

Open GRAPH
Таний хийсэн сайтын хаягийг G+ дээр share хийх. Facebook дээр оруулах үед гарч байгаа мэдээлэлийг анзаарсан уу. Тэр мэдээлэл нь дээрх протоколыг дэмжсэнээр та өөрийн хүссэн текст ээ гаргах боломжтой болно. Энэ протоколыг дэмжихгүй бол доорх утгуудыг автоматаар хайж олно. Энэ үед заримдаа буруу зураг текст гарчидаг.
Харин энэ протоколын дагуу вэб сайтынхаа  толгой хэсэгт тохирох бүтэцийг meta тагуудыг ашиглан тохируулаж өгсөнөөр Google+, GoogleBuzzFacebook, Twitter зэрэг томоохон системүүдтэй тун эвтэйхэн нийлэх боломжтой.

<html xmlns:og="http://ogp.me/ns#">
<head>
....
<!-- for OPEN Graph -->
<meta property="og:title" content="Вэбээ SEO той хэрхэн холбох вэ?" />
<meta property="og:description" content="Вэбээ SEO той хэрхэн холбох вэ гэдэг талаар товчхон бичив" />
<meta property="og:site_name" content="http://tech-ankhaatk.blogspot.com" />
<meta property="og:type" content="blog" />
<meta property="og:url" content="http://tech-ankhaatk.blogspot.com/2011/08/seo.html" />
<meta property="og:image" content="http://tech-ankhaatk.blogspot.com/images/SEO.jpg" />
<!-- for OPEN Graph END -->
....
</head>
....
</html>
гээд товчхон үүсгээд тавьчихсан байхад болно. Тун энгийн. Аа бас html дээр xmlns:og="http://ogp.me/ns#" энэ байхгүй байхад асуудалгүй ажиллаад л байсан. кк. Гэхдээ боломжтой бол байлгаж байсан дээр байх шүү. Зөв хийсэн эсэх ээ
http://ogp.spypixel.com/Pogo/checker/
сайтын тусламжтайгаар шалгаарай. алдаануудыг чинь сайхан хэлээд өгнө.

Яг стандартыг барьж хийсэн хуудас энэ байна. Share хийгээд үзээрэй. :)
http://novasoft.mn/hr



2011-04-13

Open code

Python, python, python 
бас дахиад python

Python оролдож эхэлсэнээс хойш нэлээдгүй хугацаа өгөрч янзан бүрийн зүйлүүдийг хийж туршиж бүр зармыг нь унагааж үзэв дээ. Болхоосоо болохгүй нь дийлэнх нь байлаа. Болгох гэж өдөр шөнөгүй л суулаа. Амархан зүйл гэж хаана ч байхгүй гэдгийг л сайн мэдрэж байна даа.  Чамалхаар чанга атга...

Django Translation MN
Django ийн орчуулагын найруулгыг нь засварлаж 1.3 хувилбарт хэсэг нөхдийн хамтаар орчуулав. Орчуулагад идвэхтэй оролцсон найзууддаа баяраллаа.

Тоог үсэгрүү хөрвүүлэх жижиг скрипт
Тоог үсэгрүү хөрвүүлэх script энийг нэлээд олон хүн хийж байсан байх гэхдээ нээлттэй хэлбэрээр код нь байхгүй дан ямар нэг газар дараастай мартагдсан байдаг байх. Үүнийг python хэл дээр хийж кодыг нээлттэй байрлуулсаныг идвэхтэн ХАСАА дэмжиж JS дээр ажиллах хувилбар хийн мөн нээлттэй байрлуулсан байгаа. Сонирхоод үзээрэй.


Монгол банкны ханш харуулах widget
Энэ жижхэн widget ийг хийх гэж 80 юм болсон. Жижхэн энгийн юм шиг хэрнээ хөөрхөн ажил болов оо. Хажуугаар нь монгол банкны вэб нь солигдоод мөн вэб нь намайг хийж байхад доголдоод баахан нэрэвтүүлэв. Одоо сайхан ажилладаг болсоон. Ажиллахгүй байх үед нь яаахуу эд нар гээд нэлээд нөхцөл тооцсон. Ашиглах зааварыг нь http://monxansh.appspot.com/ ээс үзээрэй. 

2010-11-18

Django translation MN



Саяханаас Django дотор маань Монгол орчуулага орсан байна. Энэ үнэхээр их хэрэгтэй зүйл болсон. Орчуулсан сайн дурынхандаа баяраллаа.

Орчуулага дотор бяцхан алдаа хийсэнээс байна. . Энэ алдаа нь  settings.py дотор language ийг нь mn ээр сонгох үед жанго ийн өөрийн админ хэсэг дээрх хэрэглэгчийн мэдээлэл засах хуудасийн хаана ч дарсан нууц үг солих хуудасруу шилжүүлэж байсан байна.

Энэхүү орчуулагыг зассан талаарх бяцхан тэмдэглэлийг оруулая.

1. Өөрийн django ийн project дотор /conf/locale гэсэн хавтас үүсгэ.

2. Django ийн код дотроос /django/conf/locale/mn хавтасийг өөрийн project ийн /conf/locale хавтасруу хуулах.
python-dist-package нь
ubuntu: /usr/local/lib/python2.6/dist-packages/
windows: c:\python26\libs\site-package\

3. Settings.py дээр доорх тохируулалыг нэмэх.

# Language code for this installation. All choices can be found here:
# http://www.i18nguy.com/unicode/language-identifiers.html
LANGUAGE_CODE = 'mn'

# If you set this to False, Django will make some optimizations so as not
# to load the internationalization machinery.
USE_I18N = True

# If you set this to False, Django will not format dates, numbers and
# calendars according to the current locale
USE_L10N = True

import os
# Төслийн байрлаж байгаа эхний зам
ROOT_FOLDER = os.path.normpath (os.path.dirname(__file__) )

# Заавал оруулах
LOCALE_PATHS = (
 os.path.join(ROOT_FOLDER, "conf/locale"),

)


4. Орчуулагын алдааг засах /conf/locale/mn/django.po файлын 1304-р мөрийг доорх байдалаар сольно уу.




5. Орчуулагын файлыг эмхтгэх.
python manage.py compilemessages
За ингээд болоо.
Django төслийн монгол орчуулагын төсөлд дараах хаягаар хандаж энд дарж оролцоно уу.

Эх сурвалжууд:

2010-11-10

Django document chm format

Блог бичихгүй нэлээдгүй удлаа.

Django-г хэдэн хүнд заах боломж гарч гарын авлага нь offline байдалаар хэрэглэх шаардлага гараад эвтэйхэн хэрэглэгддэгээр нь chm байдалаар бэлтгэх гээд жаахан судлав.

Django ийн баримтжуулалт нь Sphinx хэлбэрээр бичигдсэн байсан учраас дараах алхамуудаар харьцангүй хялбар хийгдэв.

Бэлтгэл ажил.
Python, Sphnix, байх хэрэгтэй.
Windows байхгүй бол Wine + HTML Help workshop хэрэгтэй.
chm байлыг үзхэд xchm хэрэгтэй.

Баримтжуулалтыг бэлтгэх
1. Download django.
2. Extract archive django
3. Open terminal and change directory to /django/docs
4. make htmlhelp
5. Open HTML Help workshop. // боломжтой бол Windows Дээрээс хийсэн ч болно.
6. File -> Compile...  /django/docs/_build/htmlhelp/Djangodoc.hhp

Ингээд л болоо.

Дээрх аргаар үүсгэсэн chm файлыг дараах холбоос дээр хадгалав.
Зассан: 
Өмнөх үүсгэсэн файлыг Windows Дээр нээхэд асуудал гарч байсан учираас жаахан засвар хийж дахин үүсгэв.
http://bit.ly/dha5vf 
Янз бүрийн асуудал гаруул коммент үлдээгээрэй.
Ubuntu дээр xchm Дээр ашиглахад ямар ч асуудал алга.
Windows дээр  ашиглахад ямар ч асуудал алга.