2010-05-22

About Assembla

Саяхан би өөрийн Notebook дээрээ Шинэ ubuntu суулгах үед жаахан асуудал гараад хэд хэдэн удаа format лах хэрэг гарав. Тэгээд хувь хувьсгалын баахан код нааш цааш нь зөөж хадгалах гэж бөөн юм болов оо. Ер нь хүн бүрт л тохиолддог асуудал дөө. Харин IT ийн хүмүүс бидны хувьд бол эх кодууд бол нэлээд чухалд тооцогдоно. Баахан код нааш цааш шилжүүлэж байх үед миний хувийн нэг код гээгдээд сэргээх гээд бараагүй хуулсан сервэр дээрээс буцааж авч байж нэг амь аврагдав.

Тэгээд нэт ухаж гарав. Үнэгүй код хадгалчихаар сервэр юу байна гээд хайв. Нэлээд юм байн аа.
http://stackoverflow.com дээрээс асуултынха хариуг олов. Assembla.com  гэж вэб байна аа. Энэ дээр үнэ нь хамгийн багдаа 4$ гэж харагдаж байгаа боловч үнэгүй Repository авч болхоор байгаа юм. Үнэгүй авсан кодоо Private гээд зөвхөн өөртөө болон бусад  хамтрагчидтайгаа хамт дундаа ашиглаж болно.

assembla.com

Одоо бол хувийн бүх кодуудаа энэ дээр байрлуулаж нэг санаа амрав. Та нар ч гэсэн туршаад үзээрэй. Мөнгийг нь төлөөд ашиглуул нэлээд super эд болтой байлээ шүү. 
Post a Comment