2010-02-28

Django problems

Сүүлийн хэдэн сар Django дээр нэлээд хэдэн зүйл хийж үзлээ. Боломжийн хурдан хугацаанд хийгдэх боловч бас асуудал бэрхшээлүүд нэлээд гарлаа.

Өөрт тулгарсан асуудалуудаасаа хуваалцахаар бичиж байна. Саналуудаа хэлээрэй. Нэгэн төслийг ахлаж кодыг нь Django ашиглан хийхээр болж ажилдаа орцгоов. Багт маань 5 хүн байсаны 4 нь код бичнэ. Цаг хугацааны хувьд бас нэлээд шахуу яаруу төсөл байсан /Дандаа л ийм байдаг/.

Кодын ажлын эхэн үед нь Юу хийх яаж хийхийгээ нэлээд олон удаа ярилцаж хувиарлан авч авсан хүмүүсэд нь боломжийнхоо хэрээр тайлбарлаж өгч байсан. Тэгээд бүгд OK болцгоогоод кодруугаа орцгоов. Кодын хугацаа ч нэлээд дөхөөд кодуудаа нийлүүлээд ажиллах болоод ирсэн чинь нэг л биш ээ. Django дээр биш Python дээр шууд биччихсэн юм шиг аймаар кодууд орж ирээд сандаргав тэдгээрийг засуулах, Django-ийн боломжуудыг ашиглаж яаж хялбараар хийж болох талаар тайлбарлаж өгсөөр нэлээд их цаг алдав. Гэхдээ л үр дүн нь санаанд хүрэхгүй хэвээр байсаар төслийн хугацаа дуусаж базаахгүй дүнтэй төсөл өндөрлөвэй. Дээрээс нь захиалагч талийн хүмүүс янз бүрийн сонин сонин шаардлага, хүсэлтүүдээр дараад .

Аливаа ажлын дараа баталгаат хугацаа гэж байдаг. Энэ хугацаанд гарсан алдааг бүгдийг гүйцэтгэгч тал үнэгүй засах үүрэгтэй. За тэгээд базаахгүй кодын гайгаар алдаануудад булуулах нь тэр. Төслийн хугацаа дууссан учираас Багийн хүмүүсийн цөөлсөн. Төслийн ахалсан миний бие шаварт унасан шарын эзэн болж таараад завхарсан их кодтой хэдэн сар зууралдахаас өөр замгүй  болж таараж байх шиг байна.

Зарим алдаа нь бас ичмээр алдаанууд. Зарим нь бүр ноцтой алдаанууд. Код бичсэн багийнхан маань зарим нь ч туршилгатай. Зарим нь ч шинэ хүмүүс байсан. Шинэ хүмүүс нь ч аргагүй гэхэд туршилгатай хүмүүсээс тийм үр дүн гарнаа гэж бодоогүй шүү. Шинэ юм гэдэг гоё юм шиг хэрнээ буруу ашиглавал аймшигтай.
Дээрхээс дүгнэлт хийгээд доорхи зүйлсийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодогдов.

  1. Ашиглах гэж байгаа шинэ сайн технологийн давуу талуудыг заавал бүгд ойлгож ашиглаж сурсан байх. Django ийн хувьд. Model, ModelManagerClass, Queryset, Extra Query, Template, Template tag, Model form, Widget, CustomField, Validation, .
  2. Ахлаж байгаа хүн нь эсвэл технологийг сайн эзэмшисэн хүн кодын ажил авахгүй багийн хүмүүсийн кодыг хянах зааварлах ажил дээр илүү төвлөрөж ажилласан бол арай эрт бага дээр нь илрүүлэх байсан болуу. 
  3. Хүн бүрт болон захиалагч талийн төлөөлөгчид эцэсийн төслийн үр дүнгийн талаар нэг ойлголттой болтол нь хурал хийх. /Захиалагч талийн хүсэл гэж хэзээ ч дуусахгүй бөөн шаналгаа/
  4. ..... 


Та бүхэн саналуудаа бичнэ үү. 
Post a Comment