2007-03-12

Fedora core 6

Сүүлийн үед OpenSource оор амьсгалаад байгаа. Ажлынхаа PC ны OS ийг солиж орхив. Баахан багцуудыг суулгаад л байлаа. Бүгдийг нь суулгаад ажлынхаа орчиныг бэлдэх гэж баахан мунгинав. Майл клиент, Eclipse, Java .... гээд л ойр зуурын программуудыг тохируулан суулгав. Ер нь их зүгээр юм аа. Таалагдсан шүү.

Миний суулгасан үйлдэлийн систем Fedora Core 6( Zod) гэдэг хувилбар нь. Олон багц сонголгүйгээр шууд байгаагаар нь суулгахад 5 гега орчим болж байна. Дээр нь ажилынхаа файлуудыг хуулаад 10 орчим гега болж байна. 50 гега-г 30, 20 оор нь хувааж суулгах гэж байсанаа мартаад 50 ийгаа тэр чигт нь Fedora-д өгчихсөн. Дараа нь Partition Editor оор тухтайхан засаж авна аа.

Ер нь бол энэ үйлдэлийн систем хуучин ажиллаж байсан XP ээс дутах юм алга.
OpenOffice2.0, Firefox 1.5, GAIM 1.5 (Messenger), мэдээж shell, C ийг янз бүрийн компайлерууд бүгд байна. Java, C дээр код бичдэг эсвэл янз бүрийн вэб хөгжүүлэлт хийдэг хүнд бол тун боломжийг багажуудтай. Хамгийн гол нь янз бүрийн үнэтэй Crackad сан прогамууд гэж байхгүй бүгд л үнэгүй. Бүр заримыг нь кодыг нь татаж авч байгаад өөрийнхөөрөө засаад ашиглаж боломжтой. Монгол хэлээр бичих Windows ийн share луу хандах зэрэгт ямар ч асуудалгүй. Системийн ерөнхий ажиллагаа нь тогтвортой Windows шиг элдэв Virus-д баригдахгүй амар.

Хүндрэлтэй асуудал янз бүрийн шинэчилэл суулгацын багцууд нь бүгд нэтээс татдаг нь нэлээд хүндрэлтэй. Манай НЭТ нь удаан эсвэл ямар ч нэтгүй бол шинэчилэлүүдийг нь авч ашиглах нь төвөгтэй юм шиг байгаа юм. Гэхдээ бараг шинэчилээд байх шаардлаггүй ажиллаад л байна.

Боломжтой бол суулгаад ашиглаад үзэхийг зөвлөж байна.

No comments: