2007-02-12

Хөөрхий програмист

Программ хангамжийн хөгжүүллтэнд доорхи хүмүүсийн үүрэг маш чухал. Хамгийн нарийн эрсдэл ихтэй ажилыг нь хөгжүүлэгч буюу доорхи зурган дээр байгаа developer хийдэг нь үнэн. Хэрвээ менежер (Manager), шалгагч (Tester) нар нь муу бол хамгийн хүнд ачаа нь хөгжүүлэгч д ирнэ. Доорхи зураг эсэргээгээ зурагдах байх.

Хэрвээ дээрхи 2 дүр менежер (Manager), шалгагч (Tester) маань сайн ажиллаад хөгжүүлэгчийн гаргасан алдааг гаргаахгүй агнадаг бол хөгжүүлэгч дээр гол хариуцлага нь ирнэ.


Гэхдээ л код бичих сайхан ажил. Шантрахгүй хичээвэл зурган дээрхи байдалд орохгүй.

2007-02-07

TopCoder ийн тухай

Би өмнө нь энэ topcoder сайтын тухай бичиж байсан. Энэ удаа илүү дэлгэрэнгүй бичмээр санагдлаа. Энэ сайт нь программын энгийн бодлогын уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна өөр олон зүйлүүд байдагийг нь дурьдвал:

Программ хангамжийн загварчлалын уралдаан. Шагнал 700 - 2000$
Программын хөгжүүлэлт хийх уралдаан. Шагнал 500 - 1000$
Программын цогц систем хийх уралдаан. Шагнал 4000-30'000$
Программ шалгах уралдаан. Шагнал 700- 2000$
Дунд сургуулиудын програмчлалын бодлого бодох онлайн тэмцээн. Шагнал Ивээн тэтгэгчээс хамаарна.
Программчлалын марафон уралдаан. Тусгай алгоритим зохиох бодлогууд.

Дээрхи төрлийн бүх тэмцээнүүд нь 7 хоног болгон шинэ шинэ бодлого уралдаанууд зарлагдаж байдаг бөгөөд хэрвээ та бүртгүүлсэн бол таньд энэ талаар майл ирж байх болно.

Эдгээрээс хархад хамгийн өндөр шагналтай нь программын цогц систем хийх уралдаан юм. Үүний талаар өөрийн ойлгосоноо тайлбарлавал. Topcoder сайтаас зарласан программ хийх шаардлагаын хүсэлт нь жишээ нь Агуулахын барааны бүртгэлийн систем. Ашиглах технолог нь ASP.NET 1.1, SQL Server 2000. Гэх мэтээр байдаг бөгөөд 18 наснаас дээш Topcoder сайтанд бүртгүүсэн байх хэрэгтэй гэх мэт шаардлагууд байдаг байна.

Хэрвээ та завтай, хийж чадна гэсэн итгэлтэй бол үзээд алдхад алдах юм байхгүй гэж зөвлөмөөр байна. Мэдээж программ хангамжийн талаар болон Англи хэлний маш их мэдлэг шаардах нь ойлгомжтой.

2007-02-01

Монгол хэлний орчуулагын нээлттэй эх төсөл

Саяхан Очирхуяг ахын гаргасан Монгол хэлний орчуулагын программ хийх ( Эхний ээлжинд Монгол - Япон - Монгол ) саналыг нь дэмжиж түүнд нь би оролцохоор болов. Энэ санаачилагын дагуу өчигдөр sourceforge.net дээр шинээр төсөл бүртгүүлэв.
Төслийн нэр нь
Mongolian Language Translation system
Энэ нээлттэй эх төсөлд оролцох хүсэлтэй хүмүүс
- montrans-users@lists.sourceforge.net
Хөгжүүлэлтэнд оролцох хүсэлтэй хүмүүс
- montrans-developers@lists.sourceforge.net

Дээрхи майлийн листүүд рүү майл бичинэ үү. Хэн ч оролцох боломжтой бөгөөд хэрвээ таньд ямар нэг санал, санаа, зөвлөгөө, бидэнд хэлэх ямар нэг зүйл байвал http://sourceforge.net/tracker/?func=add&group_id=188343&atid=924933
хаягаар орж бичин үлдээж болно.

Жич: Төсөлд оролцохын тулд sourceforge.net сайтанд бүртгүүлэн эрх авсан байх хэрэгтэй.


Одоогоор дөнгөж эхлэж байгаа болхоор дутуу дулимаг зүйл их гарах байх эдгээрийг ойлгон хамтран ажиллахыг хүсэж байна.