2011-04-13

Open code

Python, python, python 
бас дахиад python

Python оролдож эхэлсэнээс хойш нэлээдгүй хугацаа өгөрч янзан бүрийн зүйлүүдийг хийж туршиж бүр зармыг нь унагааж үзэв дээ. Болхоосоо болохгүй нь дийлэнх нь байлаа. Болгох гэж өдөр шөнөгүй л суулаа. Амархан зүйл гэж хаана ч байхгүй гэдгийг л сайн мэдрэж байна даа.  Чамалхаар чанга атга...

Django Translation MN
Django ийн орчуулагын найруулгыг нь засварлаж 1.3 хувилбарт хэсэг нөхдийн хамтаар орчуулав. Орчуулагад идвэхтэй оролцсон найзууддаа баяраллаа.

Тоог үсэгрүү хөрвүүлэх жижиг скрипт
Тоог үсэгрүү хөрвүүлэх script энийг нэлээд олон хүн хийж байсан байх гэхдээ нээлттэй хэлбэрээр код нь байхгүй дан ямар нэг газар дараастай мартагдсан байдаг байх. Үүнийг python хэл дээр хийж кодыг нээлттэй байрлуулсаныг идвэхтэн ХАСАА дэмжиж JS дээр ажиллах хувилбар хийн мөн нээлттэй байрлуулсан байгаа. Сонирхоод үзээрэй.


Монгол банкны ханш харуулах widget
Энэ жижхэн widget ийг хийх гэж 80 юм болсон. Жижхэн энгийн юм шиг хэрнээ хөөрхөн ажил болов оо. Хажуугаар нь монгол банкны вэб нь солигдоод мөн вэб нь намайг хийж байхад доголдоод баахан нэрэвтүүлэв. Одоо сайхан ажилладаг болсоон. Ажиллахгүй байх үед нь яаахуу эд нар гээд нэлээд нөхцөл тооцсон. Ашиглах зааварыг нь http://monxansh.appspot.com/ ээс үзээрэй.