2010-03-31

About Google BUZZ!

Сүүлийн үед Google ийн үйлчилгээнүүдийн (free) нэлээд ашиглаж дасаад байна. Саяхан гарсан Buzz гээд үйлчилгээ нь их таалагдаад байгаа. Маш энгийн twitter шиг хэрнэ Харилцан яриа нь их эвтэйхэн харагддаг.

Google ч хүчтэй байна шүү. Twitter ийг бага зэрэг ашигладаг байсан. Зарим зүйл нь одоо сонин харагдах болоод байгаа. Twitter хэтэрхий Simple юм аа. Reply эд нар нь нэг л сонин.


Миний бичсэн нэг бичлэг дээр мэргэжил нэгт хүмүүсийн харилцсан байдлыг доорх линкээр ороод үзээрэй. Энэ нь Gmail дотор бас иймэрхүү харагдаад Reply хийхэд хялбар, Маш хурдан яг л чаталж байгаа юм шиг харилцаж болно .... гээд олон зүйлийн хэлж болно. Та өөрөө сонирхоод үзээрэй.

Танилцуулага бичлэг  нь. 



2010-03-18

Google App Engine

Google  компани саяханаас /Одоо бараг жил гарах болчиж/ AppEngine гэж гаргаад нэлээд эрчимтэй   хөгжүүлэж байна. Үүний хажуугаар боломжийн саналыг програмист бидэнд тавиад байгаа юм. Энэ нь юу вэ гэхээр Appengine /PythonJava, ... удахгүй өөр хэл нэмэгдэнэ/  дээр вэб програмаа бичээд тодорхой лимиттэйгээр үнэгүйгээр байрлуулахаас гадна Google-ийхний өөрсдийн апликэшндээ ашигладаг модулиудыг ашиглах боломжийг олгож байгаа юм байна. 
Лимит нь гэвэл барагийн вэбэнд хангалттай хязгаарлалтуудыг тавьж өгч байгаан.
Өдөрт 1гб upload/download,  2000 майл, CPU time 6.5, .. гэм мэт.  1 өдөрт гээд бодохоор боломжийн санагдаад байгаан. Database нь харин 1гб /Гэхдээ л хангалттай/. Бага санагдуул нэмэж худалдаж авч болно/Энэ нь харин үнэтэй шахуу болоод байгаан/. 
Миний бичсэн жижигхэн вэбийн хандалт нь доорх байдалтай байна.


За цаашлаад бидэнд олгож байгаа боломжуудыг тоочвол. Энэ Engine нь Django ийн 0.96 хувилбараас салбарлан хөгжүүлсэн учраас Django ийн Model, Form, Url, Template Language, ... зэрэг modul-ууд ерөнхийдөө адилхан байгаа болно.
Cron : 
Unix ийн крон script шиг доторхой цаг, хугацаанд ажиллахаар тохируулах боломжтой.


Database :
Google Query  ийг ашиглаж баазтайгаа ажиллана. SQL query ашиглах боломжгүй харин түүний оронд GqlQuery ашиглаж баазтайгаа ажиллана.


Domain:
.appspot.com гэсэн домайн авч болно. Мөн өөр домайнуудтай холбох боломжтой.


Найдвартай байдал: System Status
App Engine нь саяханыг болтол бага сага алдаанууд гарсан гэж байсан боловч сүүлийн үед огт асуудал гаргахгүй тогтвортой ажиллаж байна. 


Google дээр вэбээ байрлуулахыг хүсвэл App Engine дээр кодоо бичээд Google Account аар эрх авах боломжтой. 1 эрхээр 10 вэб тавьж удирдах боломжтой. Эрх авахдаа гар утасныха дугаарыг оруулаад ирсэн мессаж ийг нь Google тохирох газар нь оруулаад болно. / Дураагын урд нь 976 гэж оруулана /